Орхон аймагт Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвших бололтой

7C8B2AF8-AED0-4FB1-BB70-32CAFE42C65F

Орхон аймагт нэр дэвшихээр яригдаж байсан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нэрээ татаж, сонгуулийн штаб удирдахаар болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус аймагт одоогийн байдлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, МАН-ын Ажлын албаны дарга Ц.Энхтайван, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж байна.

Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр эдгээрээс Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар мандатаа авч чадна. Орхон аймгийн Засаг даргын хувьд элдэв хэрэгт нэр нь холбогдож байсан тул боломж бага байгаа гэлээ.


URL: