Х.Булгантуяа: Сонгуульд улс төрийн намууд төдийгүй сонгогчид хариуцлагатай хандах хэрэгтэй
МАН-ын Бага хурал болж ирэх сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулах үеэр нэр дэвшихтэй холбоотой асуудлаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Намын даргын хэлсэн гурван шаардлагыг хангасан хүмүүс нэр дэвшинэ. Энэ удаагийн сонгууль бол маш хариуцлагатай сонгууль. Ирэх дөрвөн жилд Монгол улс 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой.
Мөн дэлхий дахиныг асуудалд оруулж буй коронавирусийн эдийн засгийн хямралаас гарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, эдийн засгаа тэлэх хэрэгтэй.
Энэ удаагийн сонгуульд сонгогчид маань хариуцлагатай хандаж, улс төрийн намууд ч гэсэн нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохдоо хариуцлагатай хандах нь зүйтэй. Улс төрийн намуудын хувьд эмэгтэйчүүдийн квоттой болсон нь сайн. Гэвч бид энэ удаагийн сонгуульд квотыг нэмэх гэж оролдсон ч харамсалтай нь болоогүй” гэсн юм.
URL: