Алтанбулагийн боомтоор орж ирсэн 188 хүнийг тусгаарлалаа

CF14CC9B-9E47-4EC1-AA4F-2F286DAF0C01

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 15-ны өдөр 188 иргэн эх орондоо иржээ. Тэдний  57 нь Орхон аймагт, 122 нь Дархан-Уул аймагт, есөн иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарласан байна.

Хойд хөршөөс ирсэн иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан бөгөөд 182 иргэнийг ажиглалтад, зургаан иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлалаа хэмээн Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн албанаас мэдээлэв.


URL: