Д.Мурат: 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн
АН-ын үндэсний бодлогын хорооны хурлын үеэр Баян-Өлгий аймгаас нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр, “Баян-Өлгий аймгаас нэр дэвших хүсэлтээ өгсөн. 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн. Дунд шатны байгууллагаас дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байна. Гурван шатны хурлаар намайг цагаатгасан учраас нэр дэвшинэ. Хуулиар намайг буруугүйг тогтоосон. ” гэсэн юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрбээр нэгэн эмэгтэй рүү ёс бус зураг явуулсан асуудлаар хэрэгт холбогдож байсан.
URL: