ЭМЯ: Оросоос ирсэн 37 хүнээс халдвар илэрч, Монгол дахь коронавирусын тохиолдол 135 боллоо
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өчигдөр нийт 238 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 ачаа тээврийн жолоочид коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Мөн ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 14-нд хүмүүсээс 196 хүнд шинжилгээ хийхэд 37-д нь коронавирус илэрлээ. Яг одоогийн байдлаар ХӨСҮТ-д 78 хүн эмчлэгдэж байгаа. Үүнээс 17 нь хүндэвтэр, 39 нь дунд зэрэг, 22 хүн биеийн байдал тогтвортой байна. Мөн хоёр жирэмсэн эмэгтэй байгаа. Түүнчлэн хорт хавдартай хүн эмчлэгдэж байна.
Коронавирус илэрсэн 37 хүнийг ХӨСҮТ-д авч ирэх ажиллагаа хийгдэж байна. Ингээд батлагдсан тохиолдол 135 болов. Гол нь энэ бүх хүмүүс тусгаарлалтад байгаа тул иргэдийг айж сандрахгүй байхыг анхааруулж байна” гэв.
URL: