Н.Цогбадрах: Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй

217

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах коронавирусийн тархалтын үед бэлэн байдлаа хэрхэн хангаж байгаа талаар мэдээлж байна. 

Тэрбээр, ЗӨСҮТ цаг үеийн байдал, эрсдлийн үнэлгээнд үндэслэн шуурхай арга хэмжээ авах багийг томилж, үүрэгжүүлэн ажиллаж байна. Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа бүс нутгаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачаа тээш, тэдгээрийг тээвэрлэн ирсэн онгоц, галт тэрэг, автомашин, бусад ачааагаар дамжин коронавирусийн халдвар олон нийтийн дунд тархах эрсдэлээс сэргийлэх чиглэлээр голлон анхаарч, эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Тодруулбал, шуурхай хариу арга хэмжээний баг 172 удаагийн дуудлагад үйлчилж, иргэдийн 7500 гаруй ачаа, 277.5 тн карго ачаа, 96 агаарын хөлөг, 250 гаруй тээврийн хэрэгсэлд халдаргүйжүүлэлтийг хйиж ажилласан.

Түүнчдэн 21 аймгийн эрүүл мэндийн байгууллага, 290 гаруй эмч мэргэжилтний төлөөллийг хамруулж, эцсийн халдваргүйжүүлэлийг хэрхэн хийх сургалтыг хоёр удаа цахимаар зохион байгуулсан байна. Мөн халдварын эрсдэлтэй материал, халдвартай иргэдийг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн жолооч нарт халдвар хамгааллыг хэрхэн баримтлах талаар сургалтыг хийжээ.

ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРВЭЭ ХҮН АМЬ НАС ЭРСЭДСЭН ТОХИОЛДОЛД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед нас баралт хэрвээ гарах юм бол цогцосыг халдваргүйжүүлэх, тээвэрлэх, чандарлахад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар Улаанбаатар Буян ХХК-ийн ажилчдад хоёр сургалтыг зохион байгуулж, гарын авлага хэвлэн ажилласан билээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 153 дугаар тоот тушаал гарсан.

Өөрөөр хэлбэл нас баралт гарсан үед цогцосыг хэрхэн халдваргүйжүүлэх үү, яаж тээвэрлэх, яаж чандарлах чиглэлээр мэргэжлийн зөвлөмж гарсан байна.

Дэлхий нийтийн хэмжээнд коронавирусийн халдвараар нэг өдрийн дотор нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед цогцосыг бөөнөөр нь нэг дор оршуулж байгаа юм. Үүнийг халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Коронавирусийн халдвар авсан иргэнийг ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй.

Учир нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед онц халдварт өвчнөөр нас барсан тохиолдолд шууд УОК-ын шийдвэрээр ажлын хэсэг гарч, эрүүл мэндийн байгууллага, буяны байгууллага гэх мэт холбогдох байгууллагууд талийгаачийг чандарлах газар авч очих бөгөөд буян номыг лам хурна. Харин халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллах юм.

Ер нь халдвар өвчин тархах гол шалтгаан нь улс орон бүрийн ёс заншилтай шууд холбоотой.

Тухайлбал, яагаад Эбола өвчин африк тивийн улс оронд эрчимтэй тархсан вэ гэхээр тэдгээр хүмүүсийн ёс заншилд нас барсан хүнтэйгээ заавал салах ёс гүйцэтгэсэнтэй холбоотой байсан юм.

Хэрвээ манай улсын иргэн гадны улс оронд халдвар авч, харамсалтайгаар нас барсан тохиолдолд чандарыг ар гэрийнхэнд нь болон бусад газар луу дамжуулахгүй гэсэн хатуу заалт бий. Нэг үгээр хэлбэл, гадны улсад уг халдварт өвчнөөр нас барсан хүний чандарыг Монгол улсад тээвэрлэн ирэхгүй” гэв.

 

Э.Мөрөн


URL: