Английн премьер лиг зургадугаар сарын 19-нөөс үргэлжилж магадгүй

190

Английн премьер лиг зургадугаар сарын 12-ны өдрөөс үргэлжилж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл The Telegraph-ын мэдээлж байгаагаар зургадугаар сарын 19-өөс эхлэх боломжтой болжээ. Учир нь багийн дасгалжуулагчдын уулзалт болоход бэлтгэлээ базаахад хэтэрхий богино хугацаатай байна гэж үзсэн учраас лигийн тоглолтыг үргэлжлүүлэх хугацааг ийн хойшлуулсан юм байна.

Премьер лигийн ихэнх тоглогчид, дасгалжуулагчид тэмцээнийг дахин эхлүүлж, үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд бэлтгэлдээ эргэн орох үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр нэг дасгалжуулагч бэлтгэлдээ эргэн орох нь зөв эсэхэд эргэлзэж байсан ч эцэстээ дэмжсэн байна.  Тоглогчид ч бэлтгэлдээ эргэн орж, лигийг эхлүүлэхийг дэмжиж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангавал боломжтой гэдгийг хэлжээ.


URL: