ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан 1 иргэний давтан шинжилгээгээр КОРОНАВИРУС илэрч, батлагдсан ТОХИОЛДОЛ 61 боллоо
ЭМЯ-аас өнгөрсөн 24 цагийн доторх цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.
Тэрбээр хэлэхдээ “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд, шинжилгээний хариу СӨРӨГ гарсан.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийлээ.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Хоёр хүний шинж тэмдэг арилсан, эмнэлгээс гарахад бэлэн байгаа ч нэг сорьцод вирус илэрч байгаа тул эмчилгээг үргэлжлүүлж, бүх шинжилгээ сөрөгжвөл эмнэлгээс гаргаж, ажиглалт шинжүүлнэ хэмээн мэдээлэв.
URL: