ОХУ-д ажилгүй иргэдийн тоо 2 дахин нэмэгджээ

188

МОСКВА. /TASS/. ОХУ-д ажилгүй иргэдийн тоо энэ сарын эхний хагас гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 1.4 сая гаруйд хүрлээ гэж ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.

“ОХУ-д бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 725.8 мянгаас 1.4 сая болж нэмэгдсэн нь ажилгүй иргэдийн тоо хоёр дахин буюу 97.6 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 1-нээс хойш 1 сая 654 мянган иргэн ажил хайх эсвэл тэтгэмж хөөцөлдөхөөр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад ханджээ” гэж тэрбээр хэлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар манай улсад ажилгүй иргэдийн тоо 735 мянга байна гэж өмнө нь ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Антон Котяков мэдэгджээ.

“Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн системд бүртгэлтэй бүх аж ахуйн нэгжийн нөхцөл байдалд хяналт шалгалт идэвхтэй хийж байгаа” хэмээн ОХУ-ын Шадар сайд мөн мэдэгдсэн байна.


URL: