Хүчирхийллийн дийлэнхийг ойр дотныхон нь үйлдэж байна
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь 20 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ оны эхний улиралд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
Хүүхэд хохирсон гэмт хэрэг 2019 онд 75 бүртгэгдсэнээс 66 хувь нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртжээ. Мөн 2020 оны эхний гурван сарын байдлаар 24 хүүхэд хохирсноос 70.8 хувь нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байсан байна. Үүнээс зургаа нь хүчиндэх, 11 нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт хохирчээ.
Аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох зэ
URL: