МХЕГ: Чартер нислэгээр ирэх иргэд N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй

126

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийв. МХЕГ-ын дэд дарга н.Сугар ”Чартер нислэгээр ирэх иргэд эрүүл мэндийн үзлэгийн хуудсаа үнэн зөв, гүйцэт бөглөхийг анхааруулж байна. Тус хуудсыг харж байж таныг хаана, хэрхэн хуваарилахыг шийддэг учир явсан, орсон газраа үнэн зөв бөглөхийг хүсч байна.

Чартер нислэгээр ирэх иргэд урт, олон цагийн нислэг үйлдэгдэх тул хувийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Болж өгвөл N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй. Энэ нь онгоцноос тодорхой эрсдэл авах магадлалыг багасгана. N95 бол энгийн амны хаалтаас давуу байдалтай гэдгийг өмнөх чартер нислэгүүдээс батлагдсан. Иргэд суудлаа сольж болохгүй. Онгоцонд шилжиж хөдөлгөөн хийхгүй. Олон цагийн нислэг тул идэж уух зүйлээ зохицуулах хэрэгтэй. Нялх нойтон хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээг сайн хангаж суух ёстой” гэв.

Б.Аз


URL: