АТГ-аас эрүүгийн 491 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

11509

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 42 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 491 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 494 хэрэг шалгагдаж байна.


URL: