САЙХАН МЭДЭЭ: Дахин нэг иргэн эдгэрч дараагийн хяналтад орлоо
ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг иргэн эдгэрч дараагийн хяналтын шатанд шилжлээ. Ингээд нийтдээ 15 хүн эдгэрч гарсан байна. Одоогоор ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байна. Дахин хоёр хүн эдгэрч гарах дөхөж байна. Эдгээр хоёр иргэнээс 2-3 хоногт дахин давтан шинжилгээ хийж халдваргүй гэж гарсан тохиолдол ХӨСҮТ-ээс гарах болно.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатор, Дархан-Уул аймгийн нэг лабораторд нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд коронавирус илрээгүй. Задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна” гэв.
Шууд үзэх:
URL: