Т.Ганболд УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болжээ

11504

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу залуусын хот гэгддэг Дархан-Уул аймагт нэр дэвших шийдвэрээ гаргажээ. Т.Ганболд сонгуульд ганцаараа биш салбар салбарын шилдгүүдтэй нэг баг болон оролцож байгаа юм.

Хуульд зааснаар бие даан нэр дэвшигчид тойргоосоо 801-ээс дээш дэмжигчийн гарын үсэг цуглуулсан байх учиртай. Тийм учраас Дархан хотод гарын үсэг цуглуулах ажлаа албан ёсоор эхлүүлснээ цахим хуудсандаа бичжээ. Бизнесийн салбарт хэд хэдэн том төслийг хөл дээр нь босгож, чадварлаг бизнесмэн гэдгээ нотлон харуулсан тэрбээр улс төрд ийн хөл тавилаа.

Т.Ганболдын бүрдүүлсэн бие даагчдын багт салбар салбарын шилдгүүд, эрдэмтэд, судлаачид багтсан талаар өмнө нь мэдээлсэн. Бидний сайн мэдэх эдийн засагч Т.Хасбаатар, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав, МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ө.Гэрэлт-Од, улс төр судлалын доктор А.Саруул, дуучин, эрх зүйч Т.Бат-Оргил гээд нэр цэвэр, хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрхмүүд УИХ-ын сонгуульд нэг баг болон нэр дэвшихээр болоод байгаа юм.


URL: