АН дэд дарга Б.Дэлгэрмааг Б.Жаргалангаар сольжээ

96

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 13 дугаар цахим хуралдаан өнөөдөр /2020.05.11/ болж  АН-ын дэд дарга Б.Дэлгэрмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Б.Жаргаланг  томилсон байна. Б.Жаргаланг  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо  тус намын дэд даргад дэвшүүлж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжжээ.

Б.Жаргалан нь  “фортуна”  нэрээр олонд  танигдсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин юм. Түүнийг аавынхаа нутаг Архангай аймгаас нэр дэвшихээр горилж байгаа гэх мэдээлэл бий.


URL: