Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 21 километр төмөр замыг угсарчээ
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд нийт 3,000 орчим хүн, 1,000 гаруй техник ажиллаж байгаа юм.
Төмөр замын дээд бүтцийг угсарч буй Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад эхний 21 км төмөр замыг угсарч дуусгажээ.
Тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаны хүмүүс Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлын явцтай танилцлаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
URL: