Номхон далайд юу болох гээд байна…
Номхон далайн хамгийн хүчирхэг усан флот, далай тэнгисийн хүчинтэй улсууд болох АНУ, БНХАУ-ын хооронд юу болох гээд зэр зэвсэгээ бэлдээд байгааг олон улсын ажиглагчид тайлбарлах гэж хичээж байна. Корона вирусын халдвар тараасан, тархсан асуудлаар хоёр улсын нөхцөл байдал худалдааны дайнаас илүү цахим дайн руу шилжээд хэдэн сарын нүүр үзлээ.
Тэгвэл АНУ-ын “NAVI” буюу тэнгисийн хүчин БНХАУ-ын эсрэг Номхон далайд сүүлийн өдрүүдэд хүчээ зузаатгаж эхэлсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Стратегийн хувьд ач холбоголтой байж болох ч хүчээ зузаатгаж, зарим цэгүүд дээр сум, бөмбөгдөгч тээврийн хөлөг үзэгдэх болсон нь бүс нутагт яг юу болох гээд байгааг гайхсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. АНУ-ын зүгээс холын тусгалтай пуужин бүхий байлдааны хөлөг онгоцнуудаа тодорхой байрлалд шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл байгаа бол БНХАУ-ын зүгээс богино зайны пуужинтай байлдааны хөлөг онгоцнуудаа төвлөрүүлж эхэлсэн аж.
Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-usa-china-missiles-specialreport-us
URL: