2127 хүүхдийн мөнгө данс зөрснөөс болж буцжээ
Засгийн газраас 18 хүртэлх насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг болгох шийдвэрийг өчигдөр гаргасан.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын мөнгөнөөс олгогдоогүй үлдсэн 70 мянган төгрөгийг өчигдөр данс руу шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдсэн юм.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр “21.30 цагийн байдлаар хүүхдийн мөнгийг бүх банкууд шилжүүлж дууссан. Нийт 1,122,466 хүүхдэд мөнгө шилжүүлснээс одоогийн байдлаар 2,127 хүүхдийн мөнгө данс зөрүүтэйгээс буцаад байна. 1,140 сая хүүхдэд дөрөвдүгээр сараас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийт зургаан сарын турш сар бүр 100 мянган төгрөг олгоно” гэсэн байна.
URL: