12-р ангийн 30 мянган сурагчид танхимын давтлага өгөхөөр боллоо
Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар 112 асуудал хэлэлцэх дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу үе шаттайгаар нээнэ. 16-аас дээш настай иргэдийг сургалтанд хамруулна. Мөн төгсөх буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимийн давтлага өгөхийг Боловсрол, Соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даатгав. Нэг сургуульд 40-50 сурагч байхаар буюу нэг ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.
URL: