ХӨСҮТ: Тусгай нислэгээр ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

168

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахалын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 215 улс, оронд бүртгэгдэж, нийт 3.6 сая хүн уг  өвчнөөр өвчлөөд байна.

Мөн өвчний улмаас 251 мянган хүн нас барсан бол 1.1 сая хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 2.1 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тасгай үүрэгтний онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээний хариу эерэг гарч коронавирусийн халдвартай гэж гарлаа. Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 41 боллоо.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг болон Дундговь, Дархан-Уул аймаг дахь бүх ажиглах байрт тандалт судалгаа хийж байгаа. Нийтдээ манай улсад 5 лаборатори ажиллаж, тандалт шинжилгээ хийж байна. Хэрэв ачаалал ихэсвэл дахин лаборати нэмэн ажиллуулах боломжтой.

Мөн түүнчлэн ЗӨСҮТ-ийн баг нийт хоёр тонн ачаа, 250 метр квадрат талбайг халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.

24 цагийн 119 дугаарын утсанд 116 дуудлага ирсэн байна. Үүнээс БНСУ-аас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан бол Монголд байгаа иргэдээс худалдаа үйлчилгээний газрууд хоорондын зайг барихгүй байна гэсэн гомдол санал ирүүлсэн байна” гэв.

Иймээс иргэдийг худалдаа үйлчилгээний газар болон олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж хоорондоо 1.5-2 метрийн зай баримтлахыг сануулж байв.

Мөн тэрбээр энэ үеэрээ”Өнөөдөр дэлхийн гарын ариун цэврийн өдөр тохиож байна. Гарын ариун цэвэр бол маш олон халдварт өвчнөөс сэргийлэх маш чухал зүйл юм. Түүнчлэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг үндсэн арга бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм” гэдгийг хэллээ.

Энэ аян нь тавдугаар сараас есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилэх бөгөөд  Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Дэлхийн зөн болоод бусад байгууллагууд хамтран уг аяныг зохион байгуулж байгаа аж.

Аяны хүрээнд гараа угаах, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, гэр хороолол дахь нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Тус арга хэмжээг НЭМҮТ-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага бүр орчныхоо 50 метр квадрат талбайд цэвэрлэж, хоггүй болгох үйл ажиллагааг эхлүүлсэн” гэв.

fact.mn


URL: