Т.Ганболд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр болжээ
“Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон. Харин тэрбээр Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болжээ.
Мөн тэрбээр энэ удаагийн сонгуульд ганцаараа оролцохгүй. “УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформ” байгуулан оролцож байгаа юм. Тодруулбал, бие даагчид нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалттай, сурталчилгааны агуулгатай ажиллах юм.
Бие даан нэр дэвшигчдийн нэгдсэн платформд нэгдэх иргэддээ боловсролтой, ёс зүйтэй, улстөрийн хүсэл эрмэлзэлтэй байхаас гадна олон нийтэд танигдсан, авлига, хээл хахууль болон гэмт хэрэгт холбогдолгүй байх ёстой зэрэг шалгуурыг тавьж байсан билээ.
Б.Аз
URL: