Ким Жон Ун эргэн эргэлтийнхээ дараа юу гэж ЖИРГЭВ

345

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун бараг гурван долоо хоногийн турш олны өмнө ил гараагүй билээ. Гэвч тэрбээр Бямба гарагт бордооны шинэ үйлдвэрийн нээлтэд оролцож, олны өмнө гарч эхэлсэн. Түүнийг хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эрх баригч намын улс төрийн товчооны хуралд оролцсон тухай хэвлэлүүд мэдээлж байсан удаатай. Тэр өдрөөс хойш түүний хаана байгаа талаар ямар ч албан ёсны мэдээлэл гараагүй. Харин түүнийг хагалгаанд орсны дараа бие нь муудсан, коронавирусийн халдвар авсан, тэр нас барсан уу гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байсан юм.

Тэгвэл Ким Жон Ун тавдугаар сарын 2-ны өдөр олон нийтийн өмнө гарч ирснээсээ хойш твиттер хуудаснаа идэвхтэй жиргэх болсон юм. Түүний твиттер хуудас тавдугаар сарын 2-ны өдөр 100 мянган дагагчтай болсныг цохон тэмдэглэжээ. Ингээд та бүхэндээ түүний сүүлд жиргэсэн онцлох зургаан жиргээг танилцуулж байна.

1.Нар дахин мандах болно

2. Хүмүүс намайг жинхэнэ мөн үү гэж асууж байна. Би жинхэнэ байна аа. Би амьсгалж, идэж, ууж, алхаж, ярьж, твиттерээр ярьж байна. Би жинхэнэ хүн байх ёстой гэсэн үг юм. Хахахаха.

사람들은 내가 진짜인지 아닌지 묻습니다.
나는 진짜입니다. 나는 그렇게 생각한다.
나는 숨 쉬고, 먹고, 마시고, 걷고, 말하고, 트윗하고 있습니다.
그것은 내가 진짜 사람이어야 함을 의미합니다.
하하하하.#KimJongUn

3. Дайсан нь үл үзэгдэх боловч ялагдашгүй юм. Коронавирусийн тархалтыг ялах ёстой. Энэ нь зөвхөн дэлхийн бүх хүн, улс орнуудын хамтын хүчин чармайлтаар үр дүнд бий болох боломжтой.

적은 보이지 않지만 무적은 아닙니다.
코로나 전염병이 패배해야합니다.
이것은 전세계 모든 인간과 모든 국가의 공동 노력을 통해서만 가능할 것입니다.#KimJongUn

4. Баатрууд бол аливаа бэрхшээлийг даван туулж, даван туулах хүч чадлыг олж авдаг жирийн хүмүүс юм

 

 

영웅은 압도적 인 장애물에도 불구하고 인내하고 극복 할 힘을 찾는 평범한 개인입니다.#KimJongUn

5. Удирдагчдаа хайрлаж, адислаж, залбирсаар байгаарай

6. Хамгийн сүүлд би инээх болно

Э.Мөрөн

Zuv.mn


URL: