ЭМЯ: БНСУ-аас ирсэн нэг хүнд Коронавирусийн халдвар илэрчээ

322

2020 оны 04 сарын 30-ны өдөр БНСУ-аас ирсэн 281 хүнд шинжилгээ хийлээ. Нэг хүнээс халдварын тохиолдол илэрсэн. Дорноговь аймагт тусгаарлагдсан 6 хүн, тандалтын зорилгоор 26 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан.

Франкфуртын онгоцоор нисэх хүнд халдвар илэрсэн гэх худал мэдээллийг өчигдөр цацсан байсан. Тэр хүн өмнө нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бөгөөд тэр хүнд эсрэг биет үүссэн байсан. Үүнийг цааш нь түгээж дотооддоо түгээсэн мэтээр олон нийтийн айдаст автуулж байна. Монгол улсад хамгийн хүндээр өвчилсөн байсан франц иргэн өнөөдөр нутаг буцсан. Монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлсэн. Эмчилсэн баг хамт олонд талархал илэрхийлсэн. Та бүхний ачаар эрүүл боллоо хэмээн дамжуулсан.


URL: