Франц улсын иргэн өнөөдөр нутаг буцаж байна
Франц улсын иргэн өнөөдөр нутаг буцаж байна. Тус улсын иргэн Улаанбаатар-Франкфуртын тусгай үүргийн онгоцоор нутаг буцахаар болсон юм. Чартер нислэгээр Монгол Улсаас 140 орчим хүн зорчиж буй юм байна. Харин маргааш өглөө 07.30 цагт тусгай үүргийн нислэгээр Франкфурт хотоос 260 орчим иргэн эх орондоо ирнэ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.
Франц улсын иргэний тухайд өнгөрөгч гуравдугаар сарын 2-ны өдөр Аэрофлотын онгоцоор Монголд ирж, “Covid-19″ халдварын анхны тохиолдлоор гуравдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Тэрбээр ХӨСҮТ-д нийт 47 хоног эмчилгээ хийлгэж, шинжилгээний хариу нь сөрөг гарч, биеийн байдал нь сайжирсан тул ийнхүү нутаг буцаж байгаа юм.
URL: