Эмээ /өгүүллэг/

111322

Нохой хуцах дуунаар сэрээд харвал хашааны үүдэнд хүн зогсож харагдана . Далан насыг шүргэж яваа Дулам хөгшин үеийхэн дундаа ануухан ч ойрд хараа муудан ядраад байдаг болжээ . Хань ижлээ тэнгэрт одуулаад жилийн нүүр үзэхэд ганц хүү нь ээжийгээ тоотой зорин ирнэ . Өдрийг ганцаараа барж дийлэхгүйдээ хажуу хашааны Хажидыг жаал ээрч хол ойрын хов жив хөндөхөөр ач зээ нийлсэн тав зургаан жаал хоёр хөгшинийг аятай тухтай цайг нь уулгаж таван үг солиулна гэж байхгүй . Гэсэн ч Дулам дээр ирдэггүй хоёр ач бэр хүүгээс нь тэд л илүү санагдана. Залуу зандан насандаа гаргасан ганц хүүгээсээ хол амьдарч санан бэтгэрч суух нь өтөл насандаа хүсэх юм биш ажээ . Анх бэрээ ирэхэд хотын дэгжин охин хөдөөний борогшуу амьдралд тэсэхгүй нь гэдэгийг мэдсэн Дулам хөгшин өвгөнтэйгөө нийлж залуудаа хурааснаа зарж үрэн байж ганц хүүгээ айлын дайтай айл болгож хотод төвхнүүлсэн билээ . Хүү нь жилд ганц хоёр удаа ирэхдээ бэр ачийг нь авчирахгүй . Өөрөө бас тухтай тухгүй яаран буцна. Ингээд ганцаар үлдсэн хөгшин тэтгэвэрийн хэдээрээ сумын дэлгүүрийг хоослох шахаж Хажидын хэдэн бор жаалд чихэр боовхон зөөхдөө заримдаа цайны сүүний мөнгө ч үгүй хоцорох нь бий . Өдрийн нойрыг нь хагаслан ирсэн зочноо хархаар үүд чиглэн очиход зүс танихгүй бусгүй тав орчим насны охин хүүхэд хоёр зогслоо . Хөгшинийг харсан хүүхэн мэнд мэдээд Дулам гуай таньтай уулазах гэж ирлээ гээд хариу сонсолгүй ороод ирлээ . Дулам хүүхдүүд гэрт ор хэмээн хүүхэн хүүхэд хоёрыг байшинруугаа дагуулан алхах зуураа хэний хүүхэд билээдээ лав намайг таньдаг болох нь гэж бодсоор гэртээ орлоо . Хөгшин цай цүү болон тонголзох зуур танихгүй бүсгүй та намайг уучлаарай би танд ачийг тань аваад ирлээ . Намайг Саран гэдэг хүү бид хоёр чинь буруу газраа буруу үедээ танилцаад бас буруу хэрэг хийсэн нь ийм хэрэг болчихлоо гээд уйллаа . Сандарч мэгдээд хэлэх үггүй зогссон хөгшин хүү минь эхнэр хүүхэдтэй гэж хэлэх гэснээ Сая Сарангийн хэлсэн буруу гэдэг үгнүүдээс бүгдийг ойлгосон болохоор хэлээ хазсан юм шиг бүдэг чимээ гаргаал таг дуугүй хөшчихлөө. Бүсгүй яриагаа дууслаа гэсэн шиг барьж явсан үүргэвчээ орон дээр нь үлдээгээд энэ охины бичиг баримт хувцас гээд намайг гадаа машин хүлээж байгаа хэмээн үүдрүү чиглэлээ . Яахаа мэдэхээ байсан хөгшин яв гэсэнгүй бас үлд гэсэнгүй харсаар хоцорлоо . Энэ хачин чигтэй нь өнөөх дагаж ирсэн охин ээжийгээ дагахгүй сандал дээрээ суугаад элдэвийг харан тайван байх нь сонин . Гэнэтийн болсон явдалаас хуруу чинээ охинтой үлдсэн Дулам ухаан орж яарч сандран гудамжинд гарвал хүүхнээс бараа алга . Ээ халаг ээ элээ минь яадаг хүүхэд вэ нялх орхиод явчих гэж хэмээн халагласаар гэртээ ороод ахин охиныг хараад цочих шиг болсон ч мах цусны минь тасархай гэж бодохоор хайр хүрэм хөөрхөн харагдлаа. Одоо бэрдээ юу гэх билээ гэж бодохоор өнөө бурууг өөрөө хийчихсэн юм шиг гэлбэлзэх шиг тэгсэн дариудаа буцаж аа яадаг юм ирэх биш гэж зөрж бодоод харин энэ алгын чинээ амьтанаар яаж хүн хийнэ дээ би гэж хөгшин хонины насгүй амьтан гэх бодол унагах зуураа үгүй ер ингээд өөртөө ханьтай хөөрхөн охин той болчих гэж хэмээн элдэв эрээн олон бодолд зэрэг зэрэг ээрэгдлээ. Охин ирээд овоо хэд хоноход эмээтэйгээ ижилсэж гангар гунгар ярьдаг болжээ. Эмээдээ Болдоо аав ирээд ээж бид хоёрыг зоддог болчихсон ээж охиноо зодуулахгүй гээд өөрөө зодуулаад босч чадахгүй болчихсон харин босоод миний охинд эмээ байгаа эмээ дээрээ очоод зөндөө том болчуул ээж нь Болдоо аавд нь зодуулахгүй гэж хэлээд замдаа захиж захиж үлдээснийг халтар хултар ярьж эмгэн ч нарийн учирыг гадарлалаа . Хүүхэд хөгшин хоёр элдэвийг ярин эрхлэлдэн өдрйиг барсаар суутал гэнэтийн зочид ирсэн нь хүү бэр хоёр нь хүүхдүүдтэйгээ байлаа . Нүгэлд тооцогдох бяцханаа яахаа мэдэхгүй сандарсан эмгэн ийм охин олоод гээд ярьчихлаа. Наана бодоход хүүгийн минь нэр боловч цаана бодоход бүтэн айлын амьдрал яаж эргэх нь таашгүй байхад хөгшин өөр яана гэхэв . Ач нар нь охинтой тоглож харин дэгжин бэр нь янз муутай хоёр хонолоо . Хөгшин хүүдээ юу болсныг ярьж амжилгүй хоногуудыг барчихав. Бэрийн дэргэд хэлж болохгүй болохоор хүүгээ ээжтэйгээ дэлгүүр ороё гээд жижгийгээ дагуулаад машинд нь суулаа. Дэлгүүр хүрэх юухан байхав үүдэнд нь зогсож яриагаа дуусгатал ганц дуу гаргаагүй байсан хүү нь охин луу ч харсангүй ээжээ яах гэж авч үлдэвээ та одоо энийг яана хот оруулж ээжийг нь олж өгнө эсвэл асрамжинд өгөхөөс гэлээ. Хичнээн хайрлаж өсгөсөн үр минь билээдээ ийм хатуу сэтгэлтэн болчих гэ ждээ чи гэж эмгэн уулгалан загнах зөвлөхийн завсар олныг хэлсэн ч хүүгийнхээ бодлыг өөрчилж чадаагүй хөгшин эцэст нь хүүгээ эхнэр хүүхдээ аваад яв ахиж битгий ирээрэй бид хоёрт бүү зов . Хүүхэд хаашаа ч явахгүй хэмээн эрс шийдэмгий хэлээд хүүгийхээ машинаасаа цор ганц үнэнийг хөтөлсөөр буулаа,. Амрах гэж ирээд чи бүүр ядарчихлаа ирсэн цагаасаа л царай дарчихлаа гэж нөхрөө үглэн аргадсаар бэр нь хүүг нь аваад буцлаа . Охиноо хөтлөн зочидоо явахыг харж зогссон хөгшин гартаа байгаа жижигхэн гарыг чангаас чанга атган дотроо чи одоо ганцхан миний охин миний охин гэж сэтгэлдээ хашгирч насны босгонд нялх үртэй болж үхэх эрхгүй үүрэг хүлээн үрийнхээ үрийн төлөө борог өдрүүдийг цэлмэтэл амьдрахаар зориг шулуудан зогслоо . ……..Ангууш


URL:

Tags: