Өнөөдөр 6 нам, 2 эвсэл батламжаа авлаа

292

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нам, эвсэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасны дагуу батламж олголоо. Намуудад батламж олгох ажлыг тодорхой хуваарийн дагуу явуулж байгаа бөгөөд өнөөдөр 6 нам, 2 эвсэлд батламжаа гардан авлаа. МАН, Эх орон нам, Хөдөлмөрийн үндэсний нам,  Монголын ногоон нам, Ардчилал шинэчлэлийн нам, Ард түмний олохийн засаглал нам, Гэр хороолол хөгжлийн нам, Шинэ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам болон Монгол үндэсний ардчилсан шинэ нам эвсэл зэрэг батламжаа гардан авлаа.

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр Эх Орончдын Нэгдсэн нам,  Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Ардчилсан нам, Ард Түмнээ Хайрлая нам, Ард Түмний нам, Хөгжлийн Хөтөлбөр нам болон Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намын “Та бидний эвсэл”, Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэлд батламж гардсан юм.

Б Найдалаа: Зөв хүнээ сонгох цаг ирсэн


URL: