COVID-19: Шведүүд вирусийн дэгдэлттэй тэмцэхээр сангас ашиглажээ
Дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын нэгэнд шилжих шөнө Европд сүүлийн жилүүдэд хаврын баяр болон тэмдэглэх болсон Вальпургийн шөнө буюу Шулмын цугларалт гэх уламжлалт баярыг тэмдэглэдэг.
Энэ үеэр цэцэрлэгт хүрээлэнгүүдээр олон хүн цуглардаг тул Шведийн Лунд хотын эрх баригчид COVID-19 вирусийн дэгдэлтээс сэргийлэхийн тулд шувууны сангас ашиглах өвөрмөц санаа бодож олсон талаар Svedenskan цахим хуудас мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Лунд хотод Шведиййн томоохон их сургуулиуд байрладаг бөгөөд 125 мянга гаруй оюутан суралцдаг аж. Улмаар дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын нэгэнд шилжих шөнө хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 30 орчим мянган хүн цуглардаг байжээ.
Харин энэ жил олноор цугларвал вирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй тул цэцэрлэгт хүрээлэнгүүдийн талбайд нэг тонн гаруй шувууны сангас асгасан байна. Ийнхүү сангас асгаж таагүй үнэр үнэртэх үед хүмүүс цэцэрлэгүүдээр зугаалахгүй, шар айраг уугаад суухгүй, харин шувууны сангас ургамалд сайн бордоо болдог тул энэ нь маш зөв арга болсон гэж Лунд хотын зөвлөлийн байгаль орчны хорооны тэргүүн Густав Лундбладом ярьжээ.
Энэ аргын цорын ганц дутагдалтай тал нь сангасны таагүй үнэр цэцэрлэгт хүрээлэнгээс хальж үнэртэй байгаа явдал гэнэ.
Энд дуулгахад, Швед улс иргэдийнхээ ухамсарт байдалд найдан хатуу хөл хорионы арга хэмжээ авахгүй байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр тус улсад COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 21 мянгыг давж, 2586 хүн халдварын улмаас нас баржээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
URL: