Хөл хорио хүний эрхийг зөрчиж байна гэв

252

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирус тархаж байгаатай холбогдуулан АНУ-ын дийлэнх нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосон нь хүний эрхийг зөрчиж, олон компанийг дампуурахад хүргэж байна гэж Америкийн бизнес эрхлэгч Илон Маск үзэж байна.

Калифорни төдийгүй бусад муж улсад авсан арга хэмжээний талаар тэрбээр ярихдаа, үүнийг би хүмүүсийг гэрт нь хүчээр түгжиж, үндсэн хуулийн эрхийг нь зөрчиж байна гэж үзэх байна гэжээ.

“Энэ бол миний л бодол. Ийм арга хэмжээ авч байгаа нь “Tesla” төдийгүй аль ч компанид ихээхэн хохирол учруулж байгаа. Манай компани энэ асуудлаа даван туулж чадах хэдий ч асуудлаа зохицуулж чадахгүй жижиг компани олон бий. Гэртээ үлдэхийг илүүд үзэж байгаа хүмүүсийг гэрээсээ гарахыг шаардах албагүй. Харин гэртээ байхыг хүсэхгүй байгаа хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх нь тэднийг баривчилж байгаатай адил юм. Энэ ардчилал биш бөгөөд эрх чөлөөг боогдуулж буй хэрэг юм” гэж тэрбээр мөн хэлжээ.


URL: