Н.Энхбаяр Х.Баттулгатай уулзаж, нэр дэвших эрхээ нээлгэхээр болжээ
УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвших эрхгүй гэж заасан. Энэ заалтаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болсон.
Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Түүний гомдол, мэдээллийг Үндсэн хуулийн цэц ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ.
Ийм учраас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд хүмүүсээ томилж, тэндээс гарах шийдвэрт хамгийн нөлөөтэй болсон Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах хүсэлт гаргасан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 4 сарын 28-нд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын хамт Төрийн ордон дахь өрөөндөө хүлээж авч уулзсан байна.
Тэд гурван зүйлийг тохирчээ.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх замаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь нээх,
Хоёрдугаарт, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтэд хамтрах, сонгуульд хамтран ажиллах,
Гуравдугаарт, 2020 оны 5 сарын 25-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхэд У.Хүрэлсүх рүү системтэй дайралт хийж, эрчимжүүлэх,
Ийм гурван зүйл дээр санал нэгдэж гар барьжээ.
Тэдний хамтын ажиллагааны хүрээнд УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлахаас өмнө 3-4 гишүүнийг түдгэлүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болсон байна.
https://www.facebook.com/112094240326643/photos/a.125074485695285/151540176382049/?type=3&theater
URL: http://www.fact.mn/425600.html