Ким Чен Уны тогооч удирдагчийн таргалалтын шалтгааныг нэрлэв

243

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ахлах тогооч байсан Кэнзи Фүжимото улстөрчийг 127 кг болтлоо таргалахад хүргэсэн хоолны сонголтуудыг нэрлэжээ.

Фүжимотогийн хэлснээр Ким Чен Ун 2015 онд нэг оройн хоолонд Кобе буюу дээд зэрэглэлийн үхрийн махаар хийсэн үнэтэй стейкийг Эмменталь бяслагтай хамт идэж, тус бүр нь 170 фунт стерлингийн үнэтэй Cristal хэмээх оргилуун дарс хоёр шилийг хөнтөрдөг байсан гэнэ.

Ким Чен Ун мөн фуагра загас, Вагью үхрийн мах зэрэг илчлэг өндөр хоолноос огт татгалздаггүй байжээ. Эдгээр хоолны өртөг нь 240 фунт стерлингт хүрдэг. Умард Солонгосын удирдагч акулын сэрвээний амтат шөлөнд бас нугасгүй.

36 настай Ким Чен Ун 127 кг жинтэй гэнэ. Түүнийг таргалалттай гэж хэвлэлүүдэд мэдээлдэг. Харин сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдээр Ким Чен Уныг зүрхний мэс заслын дараа комд орсон, тархи нь ажиллагаагүй болсон, бүр нас барсан гэх мэдээлэл хүртэл гарах болсон юм.

360tv.ru/news/mir


URL: