О.Баасанхүү: С.Зоригийн амь насыг МАН хороосон гэж би боддог
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр МАХН-аас гарч байгаагаа олон нийтэд зарлав. Тэрбээр МАХН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө Н.Энхбаярт хүргүүлсэн. Одоогоор аль намд орохоо шийдээгүй байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт шийдвэрээ гаргана гэсэн юм.
Үүнээс гадна гишүүн О.Баасанхүү С.Зоригийг МАН хөнөөсөн хэмээн твиттертээ бичжээ. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг энэ өнөөдөр хорвоод мэндэлсэн байдаг. Түүний төрсөн өдрөөр УИХ-ын гишүүн хүн улс төрийн захиалгат аллагын талаар цочирдмоор мэдэгдэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
URL: