ЭМЯ: Гадаадад халдвар авсан 14 монгол иргэн эдгэсэн
Гадаадад амьдарч буй 14 монгол иргэн коронавирусийн халдвар авсан ч бүрэн эдгэжээ. Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Гуравдугаар сарын эхээр гадаадад халдвар авсан 14 иргэн байсан. Эдгээр хүмүүс бүгд эдгэрч, ажилдаа орсон” гэлээ.
Харин өнөөдрийн байдлаар эдгэрэн гарсан 14 иргэнээс гадна таван иргэн коронавирусийн халдвар аван тухайн улсдаа эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа аж. Гэхдээ хөнгөн хэлбэрээр өвчилсөн тул заавар, зөвлөгөөний дагуу гэрээр эмчлүүлж байгаа юм байна.
URL: