Эрдэмтэд 2020 он түүхэндээ хамгийн халуун жил болж магадгүй гэв
АНУ-ын үндэсний ус цаг уурын хүрээлэнгээс 2020 он түүхэндээ хамгийн халуун жил болохыг таамагласан байна. Тэдний үзэж буйгаар 75 хувийн халуун байх магадлалтай байгаа аж. Тэгвэл цар тахлын үед агаарын бохирдол эрчимтэй буурч, агаар мандалд тархсан хүлэмжийн хийнээс болоод агаарын хэм нэмэгдэж байна хэмээн тус хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна. Гэхдээ 2020 он дэлхий хамгийн халуун жил болох 2016 онтой харьцуулахад хэт их халахгүй ч түүхэндээ хамгийн халуун 5 жилийн тоонд бичигдэх юм байна.
Энэ талаар Оксфордын их сургуулийн цаг уур судлаач Карстен Хаустейн “Энэ жил хүлэмжийн хийн ялгаралт багасах хэдий ч концентрацийн хувьд өссөөр байх төлөвтэй байна. Тиймээс хүлэмжийн хий буурсан нь бидэнд бодитоор бараг анзаарагдахгүй. Хүн төрөлхтөн коронавирусээс сурсан зүйлээ цаашид хэрэгжүүлж илүү байгальд ээлтэй болох хэрэгтэй” гэв.
Түүнчлэн эрдэмтдийн үзэж буйгаар өдгөө хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 3 сая жилд байгаагүй хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн бөгөөд үүнээс шалтгаалан газар дээрх агаарын дундаж хэм 3 хэмээр нэмэгдэж, далайн түвшин 15 метр дээшилсэн аж.
Э.Мөрөн
URL: