БНСУ-д шинж тэмдэггүй тохиолдол ихээр бүртгэгдэх болжээ

230

БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэдийн 30-аас дээш хувь нь шинж тэмдэггүй байна. Үүнд ямар нэг шинж тэмдэггүй болон сул болон үл танигдах шинж тэмдгүүд багтжээ. Асуудлын гол нь шинж тэмдэг эхлэхийн өмнө үеэс эхлэн эхлэх үе хүртэл вирусийн дэгдэлт их байгаа аж.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас дээрх “шинж тэмдэггүй” дэгдэлт, нийт өвчтөнүүдийн 40 орчим хувьд байгаа гэж анхааруулсан. Түүнчлэн “чимээгүй дэгдэлт”-ийн аюулыг зогсоохын тулд шинж тэмдэггүй өвчтөнүүдийг эрт илрүүлэх ажил маш чухал хэмээн цохин тэмдэглэжээ. Засгийн газраас бүртгэлгүй гадаадын иргэд болон орон гэргүй иргэдийн халдварт өвчний орчны хязгаарлалтын зохицуулалтын асуудлыг чангатгахаар болсон байна.

“Халдварт өвчний үлгэр жишээ улс” болж байсан Сингапур улсын хувьд цагаач ажилчдын дотуур байрнаас халдварт өвчтөнүүд олноор нэмэгдэх болсон. Мөн ялгаагүй БНСУ-ын хувьд ч гэсэн Мяньмар улсын 30 орчим цагаач ажилчин өдрийн 100,000 воны үнэтэй тусгаарлалтын байранд биш зочид буудалд байрлаж байгаад баригдсан юм. Иймээс Засгийн газраас дээрх хүмүүст коронавирусийн шинжилгээг хийх тухай асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэж танилцуулахаар болжээ.

Тус улсад одоогийн байдлаар нийт 10761 хүн халдвар авч, улмаар 246 өвчтөн нас барсан бол 8922 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Э.Мөрөн


URL: