The Sun: Ким Жон Ун галт тэргэндээ охидтой зугаацан, наргидаг
Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун хуягласан галт тэргээрээ аялах үеэрээ байнга наргиж цэнгэдэг байсан талаар The Sun мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын тэргүүний хуягт галт тэрэг 20 вагоноос бүрдэх бөгөөд цагт 60 хүртэлх километр хурдалдаг аж. Хуягт галт тэрэгнээс өмнө удирдагчийн хамгаалагчдыг суулгасан галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн явж, төмөр зам, өртөөнүүдийн аюулгүй байдлыг шалгах бол үүний араас Ким Жон Уны бие хамгаалагчидтай гал тэрэг явдаг гэнэ. Мөн хуягт галт тэргээр Ким Жон Уны хуягт Мерседес, зөөврийн бие засах газрыг тээвэрлэн авч явдаг аж.
Галт тэрэгний бүрэлдэхүүн дотор арьсан буйдангууд бүхий лаунж бүс, орчин үеийн хурлын танхим, хиймэл дагуулын телевизтэй офис, зоогийн газар байдаг гэнэ. Түүнчлэн Хойд Солонгосын тэргүүнийг гал тэргэнд “сэтгэл ханамжийн бригад” гэх бүрэлдэхүүн дагаж явдаг бөгөөд энэ нь тусгайлан сонгон авсан үйлчлэгч бүсгүйчүүдээс бүрддэг аж. The Sun хэвлэлийн мэдээлснээр, Ким Жон Ун 2015 онд ийм бригад байгуулахаар шийдсэн гэх бөгөөд багийн бүрэлдэхүүнд өндөр, үзэсгэлэнтэй, онгон бүсгүйчүүдийг авдаг гэнэ.
Энд дуулгахад, саяхан Ким Жон Уны хуягт галт тэрэг байж болзошгүй галт тэрэгний цуваа Вонсан дахь амралт сувиллын орчимд зогсож байгаа гэх мэдээлэл гарсан. 38north цахим хуудасны мэдээлснээр дөрөвдүгээр сарын 21-ээс хойш энэ галт тэрэг Хойд Солонгосын өргөө байдаг Вонсанд зогсож байгаа аж.
БНАСАУ: Ким Жон Ун бол дэлхийн хүн
Shuud.mn
Г.Бямбасүрэн
URL: