Л.Гансүх, Г.Уянга, С.Баярцогт тэргүүтэй хууччуул бие даана
Үндэсний Аудитын газар бие даан өрсөлдөхөөр 208 хүн мөрийн хөтөлбөрөө өгсөн билээ. Тэгвэл бие даан өсөлдөх 208 хүний нэр задарлаа. Тэр дунд өмнө нь УИХ-ын гишүүн байсан, нам хөөж явсан цөөнгүй хүмүүс байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа тэргүүтэй хүмүүс бие даах нь нэгэнт тодорхой байсан. Тэгвэл улстөр хөөж явсан хүмүүсээс хэн хэн бие даахаар болсон нь ил болж, зарим хуучуулын нэр нэмэгдлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гансүх бие даахаар бүртгүүлж. Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар нүүрсний гэх хэрэгт орооцолдож, ял эдлээд гарсан.
Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн Г.Уянгыг бие дааж нэр дэвшинэ гэсэн таамаг гарч байсан. Тэгвэл тэрбээр бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгчээ. Түүнээс гадна, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, АН-ын шинэчлэлийн хорооны гишүүн П.Галиндэв, “Голомт банк”-ны эдийн засаг Ө.Ганзориг, хүний эрхийн хуульч М.Ичинноров зэрэг олонд танигдсан, төрд тодорхой хэмжээнд ажилласан, хуульч, эдийн засагчид бие даахаар бүртгүүлж.
Хамгийн анхаарал татсан нь Сангийн сайд асан С.Баярцогт бие даахаар болсон нь ихэд сонирхол татлаа. Түүнийг Сэлэнгэд АН-аас нэр дэвшиж магадгүй гэж байсан ч ийн бие дааж нэр дэвшихээр болжээ.
URL: