УОК хуралдаж, хөл хорио сунгах эсэхийг хэлэлцэнэ
УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр 12.00 цагаас товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Харин өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар товлолоо. Хуралдаанаар энэ сарын 30-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ.
Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон. Уг асуудлыг сунгах эсэхийг хэлэлцэх юм.
Мөн энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц мөн ирэх тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх болсонтой холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Б.Аз
URL: