Wi-Fi технологид анх удаа дамжуулах зурвас нэмэгдлээ

1780108847279375402_900_x_574Утасгүй холбооны Wi-Fi технологи анх үүссэн 1998 оноос хойших хөгжлийн 20 жилийн түүхэндээ анх удаа дорвитой шинэчлэгдэхээр боллоо. Орчин үеийн Wi-Fi холболт нь 2.4 болон 5 ГГц-ийн давтамжийн хоёр зурваст ажилладаг. АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC-Federal Communications Commission) 6ГГц-ийн зурвасыг Wi-Fi холбоонд зориулсан лиценз шаарддаггүй зурвас болгож буйг зарлав. Холбооны давтамжийн зурвас гурав болсноор холболтын хурд удаашрах, тасрах, гацах хүндрэл эрс багасна. Туршилтаас үзвэл 6ГГц-ын давтамжийн зурваст өгөгдлийг хоёр милли секундын хүлээгдэл, 2Гбит/с-ийн хурд тай дамжуулж болж байгаа юм. Шинэ 6ГГц-ийн давтамжийн зурвас дэмждэг Wi-Fi 6E стандартын дамжуулагч төхөөрөмж энэ оны эцсээр худалдаанд гарч, ирэх жилээс нийтийн хэрэглээ болно. Одоогоор зөвхөн АНУ-д зөвшөөрөл олгоод байгаа шинэ зурвасын стандартыг дэлхийн бусад бүс нутаг, улс орнууд ч хүлээн зөвшөөрч хэрэглээнд нэвтрүүлэх ёстой.

ЗГМ


URL:

Tags: