О.Баасанхүү: Өртөг өндөртэй газарт байгаа оюутнууд хүнд хэцүү байдалд орж байна

634

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гадаад улсад байгаа иргэдийн талаар авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа боловч тэгш хүрч үйлчлэхгүй байна. Үүнээс болж гадаадад байгаа иргэдийн зүгээс эсэргүүцэл илэрхийлж, өнөөдрийн байдлаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадаа Монгол иргэд суулт зарлаж байна. Орос, Турк, Энэтхэг зэрэг бусад улс орнуудад ч ийм үйл ажиллагаа явагдах гэж байна гэсэн асуудлууд яригдаж байна.

Хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой. Тиймээс нэвтрүүлнэ гэдгээ олон нийтэд зарлаачээ гэж шаардаж байна. Монголд 20 мянга гаруй зарагдаагүй байр, маш олон зочид буудал бий. Тэдний ус цахилгаан гэх мэт урсгал зардлыг нь шийдээд, эдгээрт гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаач ээ. ОХУ-д оюутнуудын нөхцөл байдал хэцүү байна гэж байна. Өртөг өндөртэй газар оюутнууд маань маш хэцүү байдалтай байна. ОХУ-аас ирсэн 20 гаруй оюутнууд шинэ коронавирусийн халдвар авсан.

ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хий. Элчин сайдууд ажлаа сайн хий. БНСУ-аас ирэх 160 гаруй иргэний 60 орчим нь улс төрчийн гэр бүл байна. Тэднийг алагчилж байгаа юм биш. Жирийн иргэдийг бодвол 1-2 сар амьдрах боломжтой хүмүүс байгаа учраас ингэж хэлээд байгаа юм” гэлээ.


URL: