“Баясах трейд” компанийн сахиул Арцатын аманд хувцасаа шатааж байгаад гал тавьжээ

626

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 11.00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага иржээ. Улмаар гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн ажилчид галын голомтод очиж, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ирж, галыг унтрааж цурамд оруулсан байна.

Харин цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг олжээ. Түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ.

Тэрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Түүнд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.


URL: