САЙХАН МЭДЭЭ: Франц иргэн бүрэн эдгэрч, сувилалд шилжлээ

621

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. 2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй. ХӨСҮТ болон Дархан-Уулын хоёр лаборатори буюу нийт гурван лабораторид 161 хүнд шинжилгээ хийлээ. Үүнд коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдан, халдвартай өвчтөнүүдэд эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Мөн түүнчлэн эмч, сувилагч нарын уушгины зургийг тогтмол авч хадгалдаг. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад шинжилгээ авч хянадаг.

Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирсэн 48 оюутан бий. Тандалтаар 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй.

Харин сайхан мэдээ дуулгахад Франц иргэн маань бүрэн эдгэрч, дараагийн шат болох сувилалруу шилжих гэж байна. Тэрээр 47 хоногын турш ХӨСҮТ-д эмчлүүлж, хамгийн сүүлд хийгдсэн таван төрлийн сорилоор бүрэн халдваргүй гэж гарлаа.  Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Монгол эмч нар хийж чадлаа. Энэ хүнд уушгины нэвчдсийг шимэгдүүлэх зэрэг шинжилгээг өдөр болгон хийж байсан” хэмээх мэдээллийг өгсөн юм.

Fact.mn

 


URL: