УОК хөл хорио сунгах эсэх асуудлаар хуралдана

617

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 12:00 цагаас хуралдана. Хуралдаанаар энэ сарын 30-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ.

Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон. Уг асуудлыг сунгах эсэхийг хэлэлцэх юм.

Мөн энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц мөн ирэх тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх болсонтой холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ.

Б.Аз


URL: