СЕХ-нд 15 нам, 4 эвсэл хүсэлтээ ирүүлжээ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 4 дүгээр сарын 24-ний өдөрт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүллээ.
Нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өглөө.
№ | Нам, эвслийн нэр | Огноо | Товлосон цаг |
1 | Эх Орончдын Нэгдсэн нам | 2020.04.22 | 10:00 |
2 | Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам | 2020.04.22 | 12:00 |
3 | Их Эв нам | 2020.04.22 | 14:00 |
4 | Зон Олны нам | 2020.04.22 | 15:00 |
5 | Дэлхийн Монголчууд нам | 2020.04.22 | 16:00 |
6 | Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам Монголын Хүний Төлөө нам/ |
2020.04.23 | 12:00 |
7 | Ардчилсан нам | 2020.04.23 | 12:00 |
8 | Ард Түмнээ Хайрлая нам | 2020.04.23 | 14:00 |
9 | Ард Түмний нам | 2020.04.23 | 16:00 |
10 | Хөгжлийн Хөтөлбөр нам | 2020.04.23 | 16:00 |
11 | Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам Иргэний Зориг Ногоон нам Монголын Уламжлалын Нэгдсэн нам/ |
2020.04.24 | 10:00 |
12 | Монголын Ногоон нам | 2020.04.24 | 10:00 |
13 | Монгол Ардын нам | 2020.04.24 | 12:00 |
14 | Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам Бүгд Найрамдах нам Үнэн ба Зөв нам Монгол Үндэсний Ардчилсан нам/ |
2020.04.24 | 12:00 |
15 | Эх орон нам | 2020.04.24 | 14:00 |
16 | Ардчилал шинэчлэлийн нам | 2020.04.24 | 14:00 |
17 | Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам Монголын Социал Демократ нам Зүй ёс нам/ |
2020.04.24 | 16:00 |
18 | Ард Түмний Олонхийн Засаглал нам |
2020.04.24 | 16:00 |
19 | Гэр хороолол хөгжлийн нам | 2020.04.24 | 18:00 |
Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.
URL: