Индонез хөл хорио зөрчигчдийг “сүнстэй байшинд” хорьж байна
Ард иргэд нь хөл хорионы дэглэмийг тоохоо байж, гадуур их сэлгүүцэх болсонтой холбоотойгоор Индонезийн нэгэн улс төрч маш хачирхалтай санаа олжээ. Тэрбээр хөл хорио зөрчигчдийг “сүнстэй байшинд” хорьж эхэлсэн байна.
Кусдинар Унтунг Юни Суковати хөл хорио зөрчиж байгаа иргэдтэй “тооцоо бодох” шинэ аргыг энэ долоо хоногоос нийслэл Жакарта болон бусад том хотуудад хэрэгжүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар таван хүн сүнстэй байшинд хоригдоод байгаа аж.
Албаныхан иргэдийн сүнстэй гэлцдэг, аль болох дээр үед хаягдсан барилгуудыг сонгон авч, хол хол зайд ор байрлуулан хооронд нь хөшгөөр тусгаарласан байна.
Хоригдсон таван хүний гурав нь сүүлийн үед гадаадаас ирсэн иргэн бөгөөд хөл хорио зөрчсөний улмаас “сүнстэй байшинд” хоёр долоо хоног хоригдох болжээ.
Хоригдсон иргэдийн нэг Хэри Сусанто “Би одоохондоо сүнс хараагүй л байна. Гэхдээ юу ч болбол болог. Энэ хүн бүрийн төлөөх арга хэмжээ гэдгийг би ойлгож байна. Чухал хичээл сурлаа” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: news.mn
URL: