Жүжигчдийн холбогдсон хар тамхины хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сүүлийн үед олны танил эрхмүүд хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн. “Бодлын хулгайч”, “37-р точка” кинонд тоглосон, дуучин, жүжигчин Б.Батмэнд мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 17-нд хүлээн авч, хянаж байна.
Хурлын тов одоогоор зарлагдаагүй байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан бөгөөд шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Х.Оюунчимэг
URL: