Бусан хотын захирагч бэлгийн хүчирхийлэл үйлдсэндээ гэмшиж, огцрох шийдвэр гаргажээ

587

БНСУ-ын хамгийн том хоёр дахь боомт болох Бусан хотын захирагч У Ко Дун (오거돈) төрийн албан хаагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа. Тэрбээр 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус хотын захирагчийн албан тушаалыг хашиж байгаа бөгөөд өдгөө хоёр жилийнхээ үзэж буй тэр эрх баригч Солонгосын ардчилсан намын гишүүн юм. Түүнчлэн Ко Дун бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө буух гэж буй энэ аж.

Тус хотын захирагч Ко Дун ”Миний гаргасан зан авир бэлгийн дарамт гэж үзэж болно. Ийм зүйл хийх ёсгүй гэдгээ ойлгож байна. Бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ. Тиймээс хохирогчийн нэр төрийг хамгаалахыг иргэд болон хэвлэл мэдээллийнхэнд” уриалав. Түүний энэхүү шийдвэрийг Эрх баригч намын ёс зүйн хороо өнөөдөр буюу Баасан гарагт хуралдаж, намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэх аж.

Ко Дун нь Бусан хотод 1948 оны аравдугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд өдгөө 71 настай юм.

Эх сурвалж: KoreaHerald

Э.Мөрөн


URL: