Энэ цаг үед Монгол Улс диваажин шиг байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон амны хаалт, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн улсын нөөц бүрдүүлэх үүрэг аваад ажиллаж буй “Мөнхийн тун” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэгт 5.5 сая ам.долларын өртөг бүхий 51 нэр төрлийн 989 ширхэг эмнэлгийн болон зайн оношилгооны тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. Мөн АНУ-д үйлдвэрлэсэн GeneXpert молекул биологийн бүрэн автомат аппарат нь COVID-19 халдварыг 45 минутад оношлох хүчин чадалтай. Уг аппаратаар ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг дөрвөн төрлийн халдварыг илрүүлэх боломжтой.
Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай болон халдварын сэжигтэй иргэдийг нэгдүгээрт ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээ, оношилгоо хийнэ. Мөн халдварын сэжигтэй иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан хянаж буй бөгөөд шаардлагатай бол Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлах, эмчлэх нөөц эмнэлэгт болгон ажиллахаар төлөвлөсөн байна. Монгол Улс дотооддоо халдварыг алдаагүй, хяналтдаа байлгаж чадаж байгаа бөгөөд энэ сонор сэрэмжээ алдахгүй хичээж ажиллахыг Ерөнхий сайд эмнэлгийн удирдлага болон ажилтнуудад захив.
Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Монгол Улс бол өнөөдөр диваажин шиг байна” гэж сайхан үг хэлжээ.
Халдварын тархалтын алдахгүй байхад мэргэжлийн байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүж занших зэргээр сонор сэрэмжтэй хариуцлагатай байгаа ард иргэддээ мөн талархаж байна. Монголын ард түмэн Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагынхандаа талархаж байна. Бид бүхний итгэлийг алдахгүй гэдэгт найдаж байна хэмээгээд тус эмнэлгийн хамт олны ажилд амжилт хүслээ.
URL: