Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр тусгаарлалтаас гарч, гэрийн хорионд шилжинэ

574

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, “Тоёоко Инн” олон улсын зочид буудалд тусгаарлагдсан. ТэрбээрУлсын онцгой комиссын шийдвэрээр 21 хоног тусгаарлагдсан бөгөөд өнөөдөр түүний тусгаарлалтын хугацаа дуусч байна. Тиймээс өнөөдөр тусгаарлалтаас гарч, гэртээ 14 хоног халдвар хамгааллын дэглэм буюу гэртээ дахин тусгаарлагдах ёстой юм.

Тэрбээр тусгаарлалтын хугацаа дууссан тухайгаа “Эндэх карентин өндөрлөж, гэрийн 14 хоногийнх эхэлнэ. Тусалж, дэмжиж, сэтгэл санаагаар үргэлж хамт байсан бүх хүмүүст баярлаж байна” хэмээн твиттерээрээ нийтэлжээ.

 


URL: