Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг авлига, хээл хахуулийн хэрэгт АТГ-аас шалгаж эхэлжээ
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг Ханх суманд улсын төсвийн хөрөнгөөр Засаг даргын Тамгын газрын байрыг 1,2 тэрбум төгрөгөөр барих тендертэй холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Уг барилгын тендер нь өнгөрсөн оны гуравдугаар сард зарлагдсан бөгөөд Эрдэнэт хотын “Батжин Ундрах” компани шалгарчээ. Харин Засаг дарга Л.Ганболд тендерт шалгаруулсны төлөө 120 сая төгрөг авахаар тохиролцсоны мөрөөр АТГ орж, шалгаж эхэлсэн байна. Өдгөө “Батжин Ундрах” компанийн захирал нь авлигад өгсөн мөнгөө Засаг даргаас буцаан шилжүүлэхийг шаардаж байгаа юм байна. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын газрын наймаа, тендер зэрэг олон хууль бус ажиллагааг мөн шалгаж байгаа аж.
Өдрийн сонин
URL: