Д.Нямхүү: Тээврийн жолоочийн хүүхэд утсаар ярьсан, биечлэн уулзсан зүйл байхгүй

544

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ болон бүх орон нутагт сэжигтэй тохиолдолд илрээгүй байна.  Мөн эерэг тохиолдлын ойрын хавьтал болох хүмүүсээс коронавирус илрээгүй. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 140 хүн эмчлүүлж байна.  Хавьтал болсон хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Тандалтын шугамаар орон нутгийн 17 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллуулах шийдвэр гарч, нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Хойд хилээр орж ирсэн хүнийг хянах лаборатори бэлтгэгдсэн гэсэн үг. Батлагдсан 34 дэх тохиолдол буюу жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан. Биечлэн уулзсан зүйл байхгүй. Мөн иргэд дархлалын системээ дэмжиж, сайн амарч, стрессгүй байх хэрэгтэй. Орой 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл унтвал хүний арьс амарч, залуужиж, дархлалын систем хүчтэй болдгийг дэлхийн эрдэмтэд бичсэн байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Бид өглөө болгон онлайнаар хурал хийж мэдээллээ солилцдог. Дотор байгаа хүмүүсээ сайн анхаарч байна. Ялангуяа сэтгэл зүйн хувьд сайн дэмжлэг өгч байна” гэв.


URL: